solongonews
Энэ оноос англи хэлний IV, VI зэргийн ярианы шалгалт aвна
2017-03-29 17:19
Өвөр Монгол энэ оноос эхлэн их дээд сургуулиудын оюутнуудаас англи хэлний IV, VI зэргийн ярианы шалгалт aвна.

Өвөр Монгол энэ оноос эхлэн их дээд сургуулиудын оюутнуудаас англи хэлний IV, VI зэргийн ярианы шалгалт буюу CET-SET-г нэгдсэн байдлаар зохион байгуулна. Их сургуулийн ангил хэлний IV, VI зэргийн ярианы шалгалтыг жилд хоёр удаа авахаар болжээ. Энэхүү шалгалтыг жил бүрийн 5 дугаар сар болон 11 дүгээр саруудад авахаар болсон байна.

2017 оны эхний хагас жилд болох ярианы шалгалтын хуваарийн хувьд 5 дугаар сарын 20-ноос 21-ний өдөр авах бол шалгалтад орох оюутнууд 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9:00 цагаас 5 дугаар сарын 2-ны өдрийн 17:00 цаг хүртэл интернэтээр бүртгүүлэх юм байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл