solongonews
Дэлхийн шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн 04-р бага хурал Хятадад болно
2022-05-25 09:43
Дэлхийн шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн 04-р бага хурал 08-р сарын 25-28-ны өдрүүдэд Хайкүө хотод болно.

      Дэлхийн шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн хурлын нарийн бичгийн дарга нарын газраас 05-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, олон улсын солилцоо хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн, технологийн шинэчлэл, аж үйлдвэржилтийн гол ололт амжилтыг түргэтгэж, автомашины үйлдвэрлэлийн сүлжээний уялдаа холбоо, хил дамнасан сэдвийн бэхжүүлэхийн тулд, 2022 оны 08-р сарын 25-наас 28-ны хооронд Хайнань мужийн Хайкүө хотод Дэлхийн шинэ эрчим хүчний автомашины 04-р бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү удаагийн хурал “Нүүрстөрөгчийн саармагжилтын сэдвийн тойронд болох дэлхийн хамтын ажиллагаа” урианы дор болж, бүх дэлхийн хэмжээний аж үйлдвэр, шинжлэх ухаан, судалгааны хүрээний төлөөлөгчдийг урьж хэлэлцүүлэг явуулна.

    Хурлын үйл ажиллагаанд голчлон бага хурал, технологийн үзэсгэлэн, дэлхийн шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн шинэлэг технологийн сонголт шалгаруулалт, шинжлэх ухаан, технологийн Хятадын төслийн танилцуулга, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслээр Хайнань мужаар аялах,залуучуудын автомашины хязгааргүй бүтээлч уриалга, аяллын туршлага гэх мэт агуулгыг хамрах юм байна.

Үүнээс үндсэн 4 форум, тусгай форум 10, техникийн 9 семинар, дээд түвшний 1 хаалттай хурал зэрэг нийт 24 уулзалт зохион байгуулна.

Технологийн үзэсгэлэнгийн талбай нийт 10,000 метр квадрат бөгөөд шинэ эрчим хүчний автомашин, цахилгаан батерей, жолоодлогын мотор, устөрөгчийн түлшний эс, автомашины чип, эрчим хүчний хангамж, туслах байгууламж зэрэг дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнүүдийг дэлгэн үзүүлнэ.

    Дэлхийн шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн бага хурал гурван жил дараалан зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн автомашины салбарын засгийн газар, аж үйлдвэр, эрдэм шинжилгээ, судалгааг гүнзгийрүүлэн солилцох, хөгжлийн асуудлаар зөвшилцөлд хүрэх, хөгжлийн гарцыг тодорхой болгох, дэлхийн автомашины салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан итгэлцэл хамтын ажиллагааг нэмэгдүүлэх аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийн чухал үзүүлэлт болсон байна.

Зохиогч: СУН ТУНТУН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл