ШУАЗО-ы ардын захиргааны хэвлэл мэдээллийн албаны хэвлэлийн төлөөлөгч Йилижян, Анаити 06-р сарын 01-нд танилцуулахдаа, Шиньжянд дараалан 100 гаруй хоногийн дотор коронавирусний халдвараар өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд үндэсний хэмжээнд нэлээд эрт хэвийн үйлдвэрлэл, амьдралаа бүрэн сэргээсэн гэжээ.
Тэрээр хэлэхдээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих ажлыг сайтар хийхийн зэрэгцээ Шиньжян аж ахуйн нэгжийн ажилчдыг үе шаттай, дэг журамтайгаар Шиньжян руу буцааж, ажил үйлдвэрлэлээ сэргээхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргалаа. Шиньжяанд 2118 үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүд ажлаа сэргээснээс нүүрс, нэхмэлийн аж үйлдвэрийн салбарын ажлаа эхлүүлсэн хэмжээ 100 хувьтай байна. 01-ээс 04-р сар хүртэл төмөр замын ачаа тээврийн хэмжээ 54 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар нэмэгдсэн байна гэжээ.
