solongonews
“Дэлхийн роботын чуулган уулзалт-2017” Бээжинд зохион байгуулагдана
2017-08-16 11:06
“ Дэлхийн роботын чуулган уулзалт-2017” 8 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдана.

  Тус удаагийн Дэлхийн роботын чуулган уулзалт нь форум, яармаг, роботын тэмцээн гэсэн гурван том сэдвээр авагдах болно гэж Хятадын Электрон нийгэмлэгийн дэд дарга,нарийн бичгийн дарга Шюй Шаолань танилцуулсан байна.

Үүнд, роботын яармаг таван өдрийн хугацаатай үргэлжилж, үзэсгэлэнгийн талбай нь 50 мянган м2 байж, аж үйлдвэрийн робот, үйлчилгээний робот, тусгай болон ухаалаг роботын үзэсгэлэнгийн талбай, олон улсын үзэсгэлэнгийн талбайг хамарсан байна.

Хурлын үеэр мөн 2017 оны дэлхийн роботын тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээнд нисэгчийн ил уралдааны шигшээ, BCI ухаалаг роботын, тулалдааны роботын тэмцээн болон өсвөр насны хүүхдүүдийн дизайны тэмцээн зэрэг уралдаан тэмцээнийг зохицуулсан байна. Үүнээс өмнөх хэдэн сарын хугацаанд явагдсан Роботын тэмцээний шигшээ тэмцээн чуулганы хугацаанд зохион байгуулагдах болно. Тухайн цагт улсын дотоод, гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиас хүрэлцэн ирсэн роботын хорхойтнууд өөрсдийн бүтээлүүдээ дэлгэн үзүүлэх буюу роботын чадварыг харуулах болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл