Хайкөүгийн загасчид дахин далайд гарлаа
2020-08-20 15:57
Хайкөүгийн загасчид дахин далайд гарлаа

Хятадын энэ оны долоодох далайн хар салхи "Хигос" Гуаньдүнгийн Жүхай хотын Жиньванаар эх газар руу гарч ирсэн биллээ. Хар салхи холдон хүч нь суларснаар сүүлийн өдрүүдэд Хайнань мужид нөлөө нь үндсэндээ үгүй болжээ.
Ийнхүү Хайкөү боомтод хар салхины аюулаас сэргийлэн түр хугацаанд амсхийж байсан загас агнуурын онгоц дахин далайн аялалд гарлаа. Тэд хуульд заасан далайн бүсэд ажиллах бөгөөд байгаль орчныг хамгаалах дүрэм тогтоолыг чанд мөрдөн агнах загасаас бусад төрлийн далайн амьтдад нөлөөлөхгүй байх болно.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх
