Одко:Хүссэн жиндээ хүртэл турахад хоёр сар л хангалттай
2015-12-28 18:21
Эмэгтэй хүн хүүхэд төрүүлсний дараа багагүй жин нэмдэг. Энэ жингээ эргээд хасч, өмнөх шигээ гоолиг болж чадсан олон гайхамшигтай эмэгтэйчүүд бий. Тэдний төлөөлөл болсон нэгэн бүсгүйг эрхэм “Монголжингоо”-гийн уншигчидтайгаа уулзуулъя. Түүнийг Одко гэдэг.
-Хажууд хүмүүс гоё гоё юм идээд байхад хэцүү биш үү. Яг энэ үед нь та өөрийгөө хэрхэн ялан дийлдэг юм бэ?
-Маш олон эмэгтэй таргалалтаасаа хэрхэн салахад үргэлж санаа зовж явдаг шүү дээ. Харин та энэ бүхэнд ялалт байгуулж
чадсан байна. Энэ амжилтынхаа нууцыг “Монголжингоо”-гийн бүсгүйчүүдтэй хуваалцаач?
чадсан байна. Энэ амжилтынхаа нууцыг “Монголжингоо”-гийн бүсгүйчүүдтэй хуваалцаач?-Баярлалаа. Үнэндээ айхтар нууц гээд байхаар юм байхгүй дээ. Давсгүй хоол идэж, жаахан өлсөх тэвчээр гаргасан. Тэгээд л боллоо. Орой хоол идэхгүй байхад л ер нь тураад эхэлдэг юм даа.
Би жирэмсэн болоод л огцом жин нэмж таргалсан. Гэхдээ бусад эмэгтэйчүүдийг бодоход жирэмсэн байхдаа ийм ч юм идмээр байна, тийм ч юм идмээр байна гэдэггүй байсан ч 54-86 кг болтлоо таргалчихсан.
-Тэгээд төрснийхөө дараа таны жин хэд болж өөрчлөгдсөн бэ?
-Төрөөд 80 кг болсон л доо. Тэгээд тэр жиндээ бараг жил болсон. 54 кг байсан хүн 80 болчихоор ямар байх вэ ойлгомжтой шүү дээ.
-Мэдээж, нялх хүүхэдтэй хүн жиндээ санаа зовох нь бүү хэл үсээ ч самнах зав гардаггүй шүү дээ. Тийм болохоор жингээ хасах сэдэл, боломж хэрхэн гарсан талаараа яриач?
-Хүүхдээ харж байгаа хүн чинь юун жин хасах манатай. Бүр өөрийгөө ч толинд харах завгүй байлаа. Хүүхэд жаахан томроод хэдэн сар хүрээд ирэхээр нь гадагшаа орж, гарахад хувцас таарахгүй. За, тэгээд дэлгүүр ороод хувцас үзэхээр урьд нь таардаг байсан хэмжээтэй хувцаснууд бараадахгүй. Худалдагч нь “Танд таарах размер байхгүй” гээд л ам таглаад. Жинхэнэ сэтгэлээр унасан даа. Өмнө нь өмсч байсан өмдөө өмсч үзтэл өвдөгнөөс дээшээ явдаггүй. Тааралсан хүн бүр л “Пээ, паа, чи тураач ээ” гээд л.
-Хүмүүсийн хандлагын нөлөөгөөр өөртөө турах янз бүрийн арга туршиж үзэж байв уу. Тэр бүхэн үнэн юм болов уу?
-Тураах эм, цай, бэлдмэл, халуун тос хэрэглээд бас хэдэн өдөр өлөн байж ч үзсээн. Гэхдээ тэр бүхэн үнэхээр худлаа юм байна лээ. Бас фитнессд ч явж үзсэн. Хүүхдийн хажуугаар тийм юманд явахаар ядраад хэцүү юм байна лээ. Ингээд фэйсбүүк уйгагүй ухаад л, хэн хаана ямар арга туршиж байна, тэрийг нь туршаад л байлаа. Содатай ус ууж, хөлөргөдөг бүс зүүж ч үзлээ. Худлаа юм байна лээ.
-Тэгээд та ямар аргаар турсан юм бэ. Давсгүй хоолны дэглэмийг яаж мэдэв?
-Өглөө босоод л ус уугаад, өтгөнөө сайн гаргадаг. Гурвалжин будааг тарагтай хольж хэд хоног идээд овоо хэдэн кг хассан. Ингэж овоо хасангуутаа дуртай юмаа 13.00 цагаас өмнө идээд түүнээс хойш юм идэхгүй. Ус уугаад л, үнэхээр өлсөөд хэцүү байвал алим авч идээд овоо жин хассан. Одоо сул гэдсээ л арилгачихвал болох гээд байна. Ер нь тэгээд хүн жаахан юмнаас урам авдаг юм байна гэдгийг эндээс л ойлгосон доо. Үнэн хэрэгтээ дуртай хоолоо давсгүй идэх чинь тийм ч амтгүй биш шүү дээ. Өнөөдөр өглөө ч гэсэн би байцаа, махаа ямар ч давсгүй, тосгүйгээр идсэн. Тухайн хүнсний жинхэнэ амт нь гарч ирдэг.
Би үнэндээ хүүхдийнхээ бантангаас ч хүртэл амсалгүй, уруулаа ч хүргэдэггүй байсан. Ямар ч хоолыг давсгүй идээд ирэхээр нэлээн жин хасдаг юм байна лээ. Гэхдээ мэдээж орой идэхгүй л дээ.
-Хооллолтоо яг яаж өөрчлөх вэ. Юу юу идэх вэ. Энэ тал дээр манай уншигч бүсгүйчүүдэд дэлгэрэнгүй зөвлөөч?
-Ногоон ногоог түлхүү идвэл их сайн турдаг юм байна лээ. Би байцаа, өргөст хэмх л иддэг. Мах дутагдаад хэцүү байвал махтай хуураад л идчихнэ. Би л лав энэ хоолоо 14.00 цагаас хойш иддэггүй. Түүнээс хойш өлсөхөөрөө тараг, алим, гурвалжин будаатай тараг иддэг дээ.
-Хажууд хүмүүс гоё гоё юм идээд байхад хэцүү биш үү. Яг энэ үед нь та өөрийгөө хэрхэн ялан дийлдэг юм бэ?-Гэрт гэрийнхэн гоё хоол хийвэл “За яахав, өглөө босоод иднэ дээ” гээд л гүрийдэг юм. Тэгээд өглөө нь амссан болоод л хорхойгоо дарна даа. Тэгээд л гурвалжин будаа болон таргийг хүссэн үедээ иднэ шүү дээ.
-Хоолны дэглэм барих маш хэцүү шүү дээ. Ялангуяа, амттангүйгээр амьдралаа төсөөлж ч чаддаггүй хүмүүс олон.
-Би л лав юу ч бодохгүйгээр өглөө юм идчихээр аймар өлсөөд байдаг юм. Тиймээс л “Би өнөөдөр үүнийг идээд л болно. Би үүнийг идвэл гоё болно” гэж бодохоор өдөржин өлсөхгүй болчихдог. Их сонин шүү. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэж үнэн байх аа.
-Та одоо хүссэн жиндээ хүрч чадсан уу?
-Үгүй ээ. Чадаагүй байна. Дахиад 10 кг турах хэрэгтэй байна. Гэхдээ би өмнөхөөсөө огт өөр болж чадсан. Тиймээс 10 кг бол амархан гэж бодож байгаа. Би 80 кг-аас 62 кг болж турж чадсан.
-Хөөх, 18 кг турсан байна шүү дээ. Хэдий хэрийн хугацаанд ингэж жингээ хасч чадав аа?
-Манай хүүхэд одоо хоёр ойтой. Би дэглэмээ бариад хурдан турсан л даа. Гэхдээ хүн л болсон хойно зөндөө кг хаяна, буцаад таргалах үе бий. Тэгээд эргээд тураад л. Надад ийм үе олон байсан. Гэхдээ өөрийгөө өөрчлөхөд их хугацаа орохгүй ээ. Ердөө хоёр сар л хангалттай.
-Ингэхэд, давсгүй хоол идэх амаргүй л байсан байх даа. Олон хүн ийм хоол хоолой давахгүй гэдэг шүү дээ?
-Би л лав амттай байна гэж бодоод л сайн зажлаад идчихдэг. Махны яг өөрийнх нь амт зүгээр шүү дээ.
-“Монголжингоо”-гийн уншигч охиддоо хандаж ямар зөвлөгөө өгөх вэ. Тан шиг эргээд гоолиг болохыг маш олон бүсгүйчүүд мөрөөдөж байгаа даа?
-Бидэн шиг хүүхдээ хараад завгүй байдаг ээжүүд хоолоо зохицуулахаас өөр аргагүй юм байна. Амттай юм нүдэнд харагдаад идмээр санагдаад байвал өглөө босоод иднэ гэж бодоод тэвчээрэй. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж чадна, болно гэдгээ өдөр бүр өөртөө шивнэж байгаарай.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
