solongonews
2023 онд машин үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг өсөв
2024-02-27 12:10
2023 онд машин үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар өсөв.

        Хятадын машин механизмын аж үйлдвэрийн холбооноос мэдээлснээр 2023 онд машин үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үеийнхээс 8.7 хувиар өссөн бөгөөд энэ нь үндэсний аж үйлдвэр, боловсруулах аж үйлдвэрийн өсөлтийн хурдаас 4.1 ба 3.7 пунктээр өндөр болсон байна. Үйл ажиллагааны орлого 29.8 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.8 хувиар өссөн бол нийт ашиг нь бараг 1.8 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.1 хувиар өссөн байна.

  Аж үйлдвэрийн цар хүрээ шинэ түвшинд хүрэв. 2023 оны эцсийн байдлаар, машин механизмын үйлдвэрт тогтоосон хэмжээнээс давсан аж ахуйн нэгжийн тоо 121 мянгад хүрч, өмнөх оныхоос 10 мянгаар нэмэгдэж, улсын хэмжээнд тогтоосон хэмжээнээс дээш аж ахуйн нэгжийн 25 хувийг эзэлжээ. Нийт хөрөнгийн хэмжээ 36 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.9 хувиар өсөв.

  Хөрөнгө оруулалтын нийт өсөлтийн хурд өндөр хэвээр байна. Машин үйлдвэрлэлийн үндсэн таван салбарын хөрөнгө оруулалтын өсөлтийн хурд нь нийт нийгмийн үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын өсөлтөөс өндөр байв. Үүний дотор автомашин, цахилгаан машин үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт эрчимтэй өсөж, 19.4 хувь болон 32.2 хувийн өсөлт гаргав. Ялангуяа цахилгаан машин механизмын өсөлтийн хурд хоёр жил дараалан үргэлж 32 хувиас өндөр байна.

  Машин механизмын салбарын гадаад худалдааны нийт хэмжээ болон экспортын хэмжээ шинэ дээд амжилтад хүрэв. Гаалийн статистик мэдээллээс харахад 2023 онд машин үйлдвэрлэлийн гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 1.09 их наяд ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 хувиар өссөн бол гурав дахь жилдээ улсын гадаад худалдааны нийт импорт экспортын хэмжээ 1 их наяд ам.доллар давж, 18.3 хувийг эзэлсэн банйа. Үүний дотор экспортын хэмжээ 783.02 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өссөн бол улсын гадаад худалдааны экспортын 23.2 хувийг эзэлж байна.

 Стратегийн ач холбогдолтой хөгжиж буй салбарууд эрчимтэй хөгжиж байна. 2023 онд, стратегийн ач холбогдол бүхий шинээр хөгжиж буй машин механизмын аж үйлдвэртэй холбоотой аж үйлдвэрийн нийт үйл ажиллагааны орлого 24.2 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.8 хувиар өсөөн бол  нийт ашиг нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4 их наяд юань болж 7.0 хувиарр өссөн нь машин үйлдвэрлэлийн 81.3 хувь ба 81.0 хувийг тус тус эзэлж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл