solongonews
“Өрх бүр хоёр хүүхэдтэй болж болох” төрийн бодлого хэрэгжсэнээр хүн амын тоо 1,31 саяар нэмэгдэв
2017-02-01 09:04
БНХАУ-ын бүртгэлээр 2016 онд Хятад улсад 17,86 сая хүн төрж, өнгөрөгч оноос 1,31 сая хүн нэмэгдсэн байна.

Төрсөн хүний тоогоор бодвол 2000 оноос хойш 16 жилийн хугацаанд хамгийн олон нэмэгдсэн нэгэн жил болно. Хүний тоо 5.86 хувиар нэмэгдэж, өнгөрсөн жилээс 0,9 мянган хувиар нэмэгдсэн байна.

2016 он бол “Өрх бүр хоёр хүүхэдтэй болж болох” төрийн бодлогын анхны жил. 2016 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн шинээр засвар оруулсан “Хүн болон төлөвлөгөөт төрөлт”-ийн хуулийг хэрэгжүүлж, өрх бүр хоёр хүүхэдтэй болж болох болсон. Бүртгэлээс үндэслэвэл, 2016 оны эцэс болоход Хятадын эх хуурайн нийт хүний тоо 1,38271 тэрбумд хүрч, өнгөрсөн жилийн эцсээс 8,09 сая хүн нэмэгджээ. Үүнд, 31 муж, Өөртөө Засах Орон, хотын захиргаа ба Хятадын ардын чөлөөлөх цэргийн албан хаагч зэргийг хамрагдсан ба Хонгконг, Макаогийн онцгой засаг захиргааны орон, Тайван, гадаадад суугаа Хятадын иргэдийг хамраагүй юм байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл