solongonews
Хятадын 500 шилдэг компанийн жагсаалт-2021
2021-09-26 16:18
Хятадын 500 шилдэг компанийн 2021 оны жагсаалт

2021 оны Хятадын 500 шилдэг компанийн жагсаалт энэ сарын 25-нд гарлаа. Эдгээр компаниудын үйл ажиллагааны орлого болон нийт цэвэр ашиг 2021 онд бүгд өсөн нэмэгдсэн төдийгүй хөрөнгийн өргөжилт хурдсан тэлжээ. Хөрөнгө нь 100 тэрбум юаниар тоологдох компанийн тоо нэмэгдээд 222 болжээ. 2021 оны 500 хүчихэг компанийн нийт орлого 89.83 их наяд юань, энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 4.43 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.

2021оны Хятадын 500 хүчирхэг компанийн жагсаалтын өмнө аравт байрлах компаниудыг дурдвал Хятадын үндэстний эрчим хүчний корпорац, Хятадын үндэсний газрын тосны корпорац, Синопик групп, Хятадын барилгын корпорац,Хятадын Пин Ань даатгалын корпорац, Хятадын үйлдвэр худалдааны банк ХК, Хятадын бүтээн байгуулалтын банк ХК, Хятадын хөдөө аж ахуйн банк ХК, Хятадын амь насны даатгал ХК, Хятадын төмөр замын инженерийн корпорац багтаж байна. 2021 оны Хятадын шилдэг 500 компанийн жагсаалтад орох босго 39.2 тэрбум юань бол ноднин уржнан жил тус тус 36 тэрбум болон 33 тэрбум юань аж.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл