
242 дугаарт улсын зам Ганцмод-Линьхэ хүрэх нэгдүгээр зэрэглэлийн авто замын хэсгийн барилгын ажил дуусч, ашиглалтад ороход бэлэн болсныг Өвөр Монголын Зам харилцааны тэнхэмээс 11-р сарын 06-ны өдөр сурвалжлагч мэдэгдлээ.
2015 оны 08-р сараас эхлэн баригдсан 242 дугаарт улсын зэрэглэлийн авто зам нь улсын “Арван хөндлөн, арван гулд” ерөнхий тээврийн зам барилгын төслийн долоодугаар хэсгийн барилгын төсөл бөгөөд хойд зүгийн эхлэл нь бараа бүтээгдэхүүний тээврээр хамгийн том эх газрын боомт болох Өвөр Монголын Ганцмод боомтоос эхэлж, өмнө зүгт Гуанши мужийн Чиньжөү хүрэх бөгөөд нийт урт нь 2700 км болно. Тус авто замын Өвөр Монгол дахь уртын хэмжээ нь 543 км бөгөөд Баяннуур хотын нутаг дахь уртын хэмжээ нь 213 км аж. Энэ нь мөн Баяннуур хотын өмнө умардыг холбосон, олон улсын эрчим хүчний их замыг холбосон төдийгүй хойд зүгт Ганцмод боомтоор дамжин “Тал нутгийн торгоны зам”-ыг нэвтрүүлж, “Бүс ба зам”, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридортой холбогдож, өмнө зүгт Жүнюань орныг туулж, Гуаншийн Чиньжөү гармаар дамжин “Тэнгисийн торгоны зам”-тай холбогдож, Хятадын умард хил нутгийг баруун өмнөд бүс нутагтай холбосон зам болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, ашиглалтад ороход бэлэн болсон 242 дугаарт улсын зэрэглэлийн авто замын Ганцмод-Линьхэ хүрэх нэгдүгээр зэрэглэлийн авто зам нь Ганцмод боомтоос эхэлж, төгсгөлийн цэг нь Бээжин-Төвд хүрэх урдны замын Линьхэ дэх төлбөр хураамжийн товчоо хүрдэг аж. Тус замын нийт урт нь 183 км бөгөөд Баяннуур хотын нөөц баялагийг нээж ашиглах, “Бүс ба зам” хөглийн стратегид нэгдэх ажлыг хурдасгах, хилийн чанад дахь нөөц баялгийг нарийн боловсруулах сууринг байгуулж, Хятад, Монголын эдийн засаг болон соёлын солилцоонд чухал ач холбогдол үзүүлэх юм. /Сурвалжлагч Мэй Ган/
