Хятадын XIII удаагийн спортын наадмын чөлөөт бөхийн барилдааны эрхийн төлөөх тэмцээн болон Хятадын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 29-ний өдөр Өвөр Монголын Улаанцав хотод эхэлсэн байна. Энэ удаагийн тэмцээнээр 57, 61, 65, 70, 74, 86, 97, 125 кг зэрэг 8 төрөлд Хятадын хэмжээний 39 багийн нийт 347 тамирчин өрсөлдөх юм.
Тэмцээн 4 өдрийн турш үргэлжилж, 4 дүгээр сарын 1-ний өдөр өндөрлөх бөгөөд 80 тамирчин Хятадын XIII удаагийн спортын наадамд оролцох эрхийг авах болно.

Бүх Хятадын XIII удаагийн спортын наадмын лого
- Бөхийн барилдаан бол нэгэн төрлийн уламжлалт спортын хэлбэр юм. Одоогийн байдлаар Хятадын эмэгтэй тамирчдын барилдаан дэлхийн тэргүүний түвшинд хүрээд бий. Эрэгтэй тамирчдын барилдаан мөн асар их хөгжлийн орон зайтай. Энэ удаагийн тэмцээнээр тамирчдынхаа өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх хүсэлтэй. Яагаад гэхээр энэхүү төрлийн спортын ялж ялагдахын зангилаа нь өөртөө итгэх итгэлээс тодорхой хэмжээнд шалтгаалдаг гэж Хятадын Бөхийн холбооны нарийн бичгийн дарга Дун Шэнхуй хэллээ.
