8.22 сая шинэ ажлын байр бий боллоо
2021-08-16 21:16
01-ээс 07-р сар хүртэл хот, суурингуудад 8.22 сая шинэ ажлын байр бий боллоо.
Өнөөдөр буюу 08-р сарын 16-нд Хятадын Үндэсний Статистикийн Товчоо 01-ээс 07-р сар хүртэл хот, суурингуудад 8.22 сая шинэ ажлын байр бий болж, жилийн зорилтын 74.7 хувийг биелүүлсэн гэсэн тоо баримтыг нийтэллээ.
Долоодугаар сард Хятадын хэмжээнд хот суурин газрын ажилгүйдлийн түвшин 5.1 хувь байсан нь зургаадугаар сараас 0.1 пунктээр өссөн байна. 16-24 насны, 25-59 насны хүн амын ажилгүйдлийн түвшин тус тус 16.2, 4.2 хувьд хүрчээ. Хятадын хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн ажилчдын долоо хоногт ажиллах дундаж ажлын хугацаа 47.7 цаг байсан нь 06-р сараас 0.1 цаг нэмэгдсэн байна.
Зохиогч: ЛИ ЖИНЬЛЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх
