solongonews
“Үзэмчин уламжлалт хувцас заслын үзэсгэлэн” зохион байгуулав
2017-03-22 17:35
Зүүн Үзэмчин хошуу нь “Үзэмчин уламжлалт хувцас заслын үзэсгэлэн” зохион байгуулав

Зүүн Үзэмчин хошуу “Үзэмчин уламжлалт хувцас заслын үзэсгэлэн”-г 3 дугаар сарын 7-ны өдөр хошууны төв Улиастай сууринд хийжээ. Энэ удаагийн үйл ажиллагааг Зүүн Үзэмчин хошууны Соёл тамир радио кино телевиз аялал жуулчлалын товчооноос голлон зохион байгуулж, хошууны музей хамтран зохион байгуулсан байна.

Арга хэмжээнд Зүүн Үзэмчин хошууны 100 гаруй 80-аад оноос өмнө эсгэж оёсон Үзэмчин уламжлалт хувцас загварын бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна. Үзэсгэлэн дээр шилдгийг шалгаруулж, Зүүн Үзэмчин хошууны Хүрээтнуур сумын иргэн Ганболдын хувцас нэгдүгээр байранд орсон байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл