Лүө Жаохүй:
- Энэ удаагийн хурал гаднынханд чухал дохио уламжлах болно. Тухайлбал,
Нэг. Итгэл үнэмшлийг сэргээн, эв нэгдлийг эрчимжүүлэх.
Хоёр. Цар тахлын эсрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх.
Гурав. Эдийн засгийн хөгжилд анхаарлаа төвлөрүүлэх.
Дөрөв. Бүс нутгийн хамтын ажиллагааны чиг хандлагыг сайтар тогтоож, санал зөрөлдөөнийг эв зүйтэй зохицуулах эдгээр болно гэж хэллээ.
Лүө Жаохүй:
- Энэ он гарснаас хойш Хятад-АСЕАН(10+1)-ны хамтын ажиллагаанд дөрвөн онцлог илэрсэн. Үүнд:
Нэг. Цар тахлын эсрэг хамтын ажиллагаа явагдав.
Хоёр. Дипломат харилцаа дээд хэмжээнд өрнөв.
Гурав. Эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нэмэгдэв.
Дөрөв. Улс төрийн нийтлэг ойлголт тасралт хуримтлагдав гэсэн байна.
Ли Чэнган:
- Хурлын хугацаанд Ли Кэчян ерөнхий сайд хуралд оролцогч орнуудын удирдагчидтай эдийн засаг, худалдааны харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөлөөг бууруулах, аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хамгаалах, бүс нутгийн эдийн засгийн сэргэлт болон тогтвортой хөгжлийг ахиулах талаар санал бодлоо гүнзгий солилцох болно гэж хэлсэн байна.
