solongonews
Иргэдийн эрх ашгийг хэрхэн улам сайн хамгаалах вэ
2017-03-06 20:42
XII удаагийн БХАТИХ-ын 5-р чуулган 3-р сарын 5-нд Бээжинд хуралдлаа. Чуулганы хөтөлбөрийн хуваарийн дагуу Иргэний хуулийн ерөнхий дүрмийн төслийг хянан хэлэлцэх бөгөөд энэ нь иргэдийн анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл болсон байна.

     XVIII удаагийн IV бүгд хурал дээр Иргэний хуулийг найруулан боловсруулах талаар дурдсанаас өнөөг хүртэлх хоёр жил гаруйн хугацаанд Иргэний хуулийн эхлэл болсон түүний ерөнхий дүрмийн төслийг БХАТИХ-ын Байнгын Хороо гурвантаа хянан хэлэлцэж, басхүү нийгэм нийтээс олонтаа санал хурааж, эцсийн бүлэгт XII удаагийн БХАТИХ-ын 2900 гаруй төлөөллөөр хэлэлцүүлэхээр болсон байна. Хэдэн удаагийн шүүлтийг дамжсан Иргэний хуулийн ерөнхий дүрмийн тус төсөл агуулгын хувьд ямар ямар үзүүлэлттэй болсон бол?

Иргэний хуулийн мэргэжилтэн Сүн Сяньжүн 2013 онд XII удаагийн БХАТ-өөр сонгогдсоноос хойш жил бүр Иргэний хуулийг найруулан боловсруулах тухай холбогдох төсөл, саналыг дэвшүүлсээр ирэв. Дөрвөн жилийн туршид иймэрхүү төсөл санаачлагын тоо 16-аас давлаа. Сүн Сяньжүн үзэхдээ, Иргэний хуулийн ерөнхий дүрмийг боловсруулах явдал тулгам шаардагдаж байна гэж хэлсэн байна.

   Тэрээр:

- 1986 онд одоогийн Иргэний хуулийн ерөнхий дүрмийг нийтэлсэн юм. Тухайн үед Үндсэн хуулинд тодорхойлохдоо, Хятад улс төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог хэрэгжүүлнэ гэж хэлэв. 1992 оноос бид зах зээлийн эдийн засгийн тогтолцоог байгуулснаас хойш гэрээний системийг өргөнөөр ашигласаар ирсэн. Энэ нь даруй тухайн хүмүүс бүрмөсөн өөр хоорондоо зөвшилцөж, голцуу зах зээлд түшиглэнэ гэсэн үг юм. Тэгэхээр Иргэний хуулийн ерөнхий дүрмээс маш олон гол зүйлийг бүгдийг ашиглахын аргагүй болов гэж хэлсэн юм. Чухамдаа 1954 оноос хойш Хятад улс иргэний хуулийг найруулан туурвих ажлыг дөрвөн удаа эхлүүлэн хийсэн боловч амжилттай болж чадсангүй. ХКН-ын XVIII удаагийн Төв Хорооны IV бүгд хурлаар иргэний хуулийг найруулан туурвих ажлыг дурдсан явдал нь иргэний хуулийг найруулан туурвих ажлын гол алхам хийснийг харуулж байна.

   Энэ удаа чуулганд хэлэлцүүлэхээр өргөн дэвшүүлсэн иргэний хуулийн ерөнхий дүрмийн төсөл нийт 11 бүлгээс бүрдсэн бөгөөд иргэний хэргийн үндсэн зарчим, иргэний хэргийн гол цогц, иргэний эрх ашиг, иргэний хариуцлага зэрэг гол агуулгуудыг хамарчээ. Үүнд, олонх "Шинэ дүрэм" нь иргэдийн амьдралтай нягт холбоотой.

    Иргэний эрх ашгийг "Тэлж өргөтгөх" нь ард иргэдийн эрх ашгийг хамгаалахад ашигтай. Энэ нь иргэний хуулийн ерөнхий дүрмийн төслийн онцлог тал юм гэж Сүнь Шяньжүн үзжээ.

Сүнь Шяньжүн: "Иргэний хуулийн ерөнхий дүрэм дэх эрх ашгийг хамгаалах заалт зөвхөн 6-7 байсан бол эдүгээ иргэний эрх ашгийн хэсгийн агуулгыг маш ихээр тэлж өргөжүүлсэн. Заалтын тоо маш ихээр нэмэгдсэн төдийгүй агуулгыг ч тэлж өргөжүүлэв. Жишээ нь, хүний эрхийн хэсэгт хүний эрх чөлөө, нэр хүндийг хуулиар хамгаалах тухай маш чухал, их үнэ цэнтэй заалтыг бид анхлан дурдсан юм гэж хэллээ.

   2015 оны 3-р сард албан ёсоор эхлүүлснээс энэ онд БХАТИХ-ын чуулганд хэлэлцүүлэх хүртэл иргэний хуулийн ерөнхий дүрмийн төслийг БХАТИХ-ын байнгын хороогоор 3 удаа хэлэлцүүлж, нийгэм нийтэд хандан 3 удаа санал асуулга явуулсны дүнд давхардсан тоогоор 15 мянган хүний дэвшүүлсэн 70 мянган саналыг авсан байна. Олон удаагийн хэлэлцүүлгээр дамжуулж, энэхүү хуулийн төсөл нь олон нийтийн саналыг хамгийн их хэмжээгээр харгалзан үзсэн байна. Хуулийн ажлын хорооны иргэний хуулийн албаны орлогч дарга Ши Хун:

\4\ - Нийгэм нийтэд хандсан санал асуулгаас гадна АТИХ-ын төлөөлөгчөөс 2 удаа санал хураасан юм. Түүнчлэн Байнгын хорооны дарга Жан Дэжян болон орлогч дарга Ли Жяньгүө Бээжин, Сычуань, Ниншя, Шанхайд дөрвөн удаа яриа уулзалт зохиож, орон нутгийн зарим төлөөлөгч, хуулийн ажилтан болон эрдэмтэн судлаачдын саналыг сонсож, анхан шатанд очиж дүн шинжилгээ хийв. Энэ нь үндэсний хууль тогтоох түүхэнд ховор тохиолдох тохиолдол юм гэж танилцууллаа.

   БХАТИХ-ын чуулганы үеэр иргэний хуулийн ерөнхий дүрмийн төслийг бүх төлөөлөгчөөр хэлэлцүүлэн нэмэлт засвар оруулж, дараа нь батлуулах болно. Иргэний хуулийг "Хоёр шат дараалал"-аар тогтоох төлөвлөгөөний дагуу тус төслийг баталсны дараа олон найруулан бичих ажлыг гардан хийж, 2020 оны 3-р сард нэгдсэн иргэний хууль болгон тогтоохыг хичээнэ.

Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл