Тавдугаар сарын 02-нд Бээжин хотноо Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны зөвлөл Папуа Шинэ Гвиней, Кени хоёр улсыг гишүүнээр бүртгүүлэхийг зөвшөөрснөөр гишүүн орны тоо нэмэгдэн 86-д хүрчээ.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны дэд захирал, ерөнхий нарийн бичгийн дарга Данни Александр: Папуа Шинэ Гвиней, Кенийг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гишүүн орон болсонд баяр хүргэе. Ийнхүү 6 тивийн 86 гишүүн оронтой болсонд бид их баяртай байна. Бид бүхэн засаглалын дээд зэргийн стандарт, олон талт хамтын ажиллагаагаар дамжуулан дэд бүтцийн байгууламжийг дэмжих тухай амлалт өгсөн юм гэжээ.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 2016 оны 01-р сард байгуулагдахад 57 улс гишүүнээр бүртгүүлж гэрээнд гарын үсэг зурснаас хойш 2017 оны 03, 05, 06, 12-р сард 27 орныг гишүүнээр нэмж бүртгэжээ.
