Энэ онд Хятадын их дээд сургууль төгсөх 10 сая оюутныг 100 хоногт багтааж ажилтай болгох цуврал өдөрлөгийг Хүний нөөц нийгмийн хамгааллын яам зохиож байна.
Ажлын байр бий болгож, хүн бүрийг ажилтай болгох нь эдийн засгийн хөгжлийн хэмжүүр, нийгмийн тогтвортой байдалд маш чухал юм. Хятадын засгийн газар иргэдээ ажилтай байлгахыг эдийн засаг нийгмийн хөгжлийн тэргүүнд тавьж ирсэн юм. Энэ оны эхний улиралд ажилгүйдэл 5.5 хувьтай байв. Энэ нь 2022 оны сүүлийн улирлаас 0.1 хувь буурсан үзүүлэлт юм. Харин 4 дүгээр сард ажилдүйдэл 5.2 хувь болж, 2019 оноос өмнөх түвшинд дөхөж очлоо. Нөгөөтэйгүүр 4 дүгээр сар гэхэдхот хөдөөгийн 25-59 насны хөдөлмөрийн хүний ажилгүйдлын хэмжээ 4.2 хувь болж, өмнөх сараас 0.1 хувь буурч, цар тахлаас өмнөх түвшинд дөхөж очсон юм. Ажлын байр бий болгох бодлого тогтвортой ахиж, тогтвортой нэмэгдэж байна.
Гэвч бүх зүйл богино хугацаанд төгс сайхан болохгүй. Өнөө ч мөн ажлын байр бий болгох, хүмүүсийг ажилтай болгох асуудал тулгамдсан хэвээр байна. 2023 онд үндэсний хэмжээнд 11 сая 580 мянган оюутан их дээд сургууль төгсөнө. Энэ нь өнгөрсөн оноос 820 мянгаар илүү байгаа юм. Төгсөгчдийг ажилтай болгох нь энэ оны туйлын чухал зорилго учир Хүний нөөц нийгмийн хамгааллын яам саяхнаас 100 хоногт батгааж, 10 сая шинэ төгсөгчийг ажилд зуучлах өдөрлөг аян зохиож эхэлсэн юм.
Зургаан сараас эхлээд есөн сар хүртэл оюутан сурагчдын зуны амралт болдог. Энэ үе бол их дээд сургууль төгсөгчдийн ажил хайх оргил үе юм. Энэ оргил үед 10 сая гаруй ажлын байр бий болгож төгсөгчдийг ажилтай болгох нь чухал., цагаа олсон ажил болно. Хүний нөөц нийгмийн хамгааллын яамнаас ААН, аж үйлдвэрийн хүрээлэн, анхан шатны албан байгууллага, үйлчилгээний салбар зэрэг олон газраас ажлын байрны мэдээлэл цуглуулж, их дээд сургуулиудтай хамтарч, төгсөх оюутнуудад мэдээлэл өгч, тэднийг ажилтай болгох боломж бүрдүүлж өгч байна.
Оны гарснаас хойш Хятадын эдийн засаг сэргэж, ажлын байрны олдоц сайжирч байна. Гэвч үүний зэрэгцээ олон бэрхшээл ч гарч байгаа юм. Компани, ААН-ийн тавьж буй шаардлага болон ажил горилогчийн хооронд зохицуулах шаардлагатай асуудал цөөнгүй гарч байна. Тухайлбал мэргэжлийн ур чадвар. Төгсөгчид өндөр түвшний мэргэжлийн чадвартай байж дээд технологид суурилсан аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг ахиулах боломжтой болох юм.
