Өвөр Монголын Хасар компаниас зохион байгуулсан Монгол бөхийн халз барилдаан 4 дүгээр сарын 22-ны үдэш Хөххотод болж өнгөрлөө.
Тус барилдаанд Өвөр Монголын Шилийнгол аймгийн арслан Батжаргал Монгол Улсын арслан Н.Батсуурь нар халз барилдаж, Монгол Улсын арслан Батсуурь 2:1-ийн харьцаагаар ялалт байгуулсан байна. Ийнхүү Монгол Улсын арслан Н.Батсуурийг зохион байгуулах комиссоос 15000 юанаар шагнан урамшуулсан байна.
Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны харьяат, Шилийнгол аймгийн арслан Батжаргал нь 1024 бөхийн их наадамд хоёр удаа түрүүлж байсан залуу хүчит бөх билээ. Монгол Улсын арслан Н.Батсуурийн хуьд 2014 оны Улсын их баяр наадамд 9 даван түрүүлж улсын арслан цол хүртсэн хүчит бөх билээ.
Мөн энэхүү тэмцээний халаалтанд шинэ залуу бөхчүүд халз барилдаж дэвжээнд хөг нэмсэн юм. Халз барилдсан нэрсийг тодруулбал:
Шинийннэгэн(Өвөр Монголын Ар Хорчин хошуу), Содбилэг (Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошуу)нар
Дэгжрэх(Өвөр Монголын Ар Хорчин хошуу), Дашдондог(Өвөр Монголын Хөлөнбуйр хот)нар
Хөхнарс(Ар Хорчин хошуу) Жаншюй(Хятадын Хармөрөн муж)нар халз барилдав.
