solongonews
Утаатай цаг агаар олон хоног үргэлжиллээ
2017-01-08 21:32
Дэлхийн бөмбөрцгийн уур амьсгалын дулаарал, эрс тэс сөрөг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж сүүлийн үед Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн бүс нутагт утаа униартай цаг агаарын нөхцөл олонтаа буюу давтагдан гарлаа гэж сурвалжлагч 7-ны өдөр Хятадын ус, цаг уурын товчооноос сурвалжлан мэдээллээ.

    Олон улсын ус, цаг уурын байгууллагаас саяхан нийтэлсэн дэлхийн уур амьсгалын нөхцөл байдалд тэмдэглэснээр, 2016 он нь олон улсад ус, цаг уурын тэмдэглэл буй болсноос хойших хамгийн өндөр хэмтэй жил болсон байна. Хятад улсын хувьд 2016 оны агаарын хэм түүхэн дэх гурав дахь өндөр үзүүлэлттэй жил болж, түүний доторх 12-р сарын үзүүлэлт түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Хятадын Ус, цаг уурын товчооны орлогч дарга Жан Хэн-дэ:

- Уур амьсгалын дулаарлаас улбаалж эрс тэс цаг уур, уур амьсгалын тохиолдол олширч, ялангуяа өвлийн улиралд дулааны хэм нэмэгдсэн хэмжээ зуны улирлынхаас давж, өндөр өргөргийн дулааны хэмийн дээшлэлт богино өргөргийнхөөс давж, өндөр өргөргийн дулааны хэмийн зөрүү багасаж, энэ нь хүйтэн урсгал өмнө зүг рүү шилжихэд ашиггүй болсноос хүйтэн агаарын урсгал удаашран, урсгалын эрч ерөнхийдөө суларч, улмаар утаатай цаг агаар сүүлийн жилүүдэд олонтаа буюу давтагдан гарах боллоо гэсэн байна.

Үндэсний Уур амьсгалын төвийн хяналт шинжилгээнд харуулснаар, 2016 оны 11-р сар гарснаас хойш Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн бүс нутагт хүйтэн урсгал цөөн, дундаж салхины эрч удаан, зонхилохдоо салхи багатай байснаас шалтгаалж сүүлийн үед тус бүс нутгийн агаар мандлын орчны багтаамж багасаж, агаар мандлын өөрийгөө цэвэршүүлэх чадвар сул зэрэг хүчин зүйлийн улмаас утаатай өдрийн тоо нэлээд олширчээ.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл