Хятад улс ”Туршилт 21” хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө
2022-12-16 15:00
Хятад улс ”Туршилт 21” хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө.
Өнөөдөр буюу 12-р сарын 16-нд Бээжингийн цагаар 14 цаг 17 минутад Хятад улс Шичан хиймэл дагуул хөөргөх төвд “Чанжэн-11” зөөгч пуужинг ашиглан “Туршилт 21” хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн бөгөөд уг хиймэл дагуул нь урьдчилан төлөвлөсөн тойрог замд амжилттай орсон байна. Энэхүү хиймэл дагуулыг гол төлөв сансрын шинэ технологийн орбитын баталгаажуулалтын туршилтыг хийхэд ашигладаг.
Мөн энэ удаагийн хөөргөлтийн үүрэг нь “Чанжэн” цуврал зөөгч пуужингийн 456 дахь нислэг байлаа.
Зохиогч: МА ШУАЙША
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
