Олон улсын монгол бүжгийн II урлагийн үзүүлбэр Хөххотод болно
2017-07-12 11:05
Хятад Монголын Экспо зөвлөл зохион байгуулж Өвөр Монголын үндэстний урлаг жүжгийн хүрээлэн хариуцан зохион байгуулах олон улсын монгол бүжгийн II урлагийн үзүүлбэр 9 дүгээр сарын 26-ны өдөр Хөххтод болно.

Үзүүлбэрт Монгол, Орос зэрэг орны бүжиг урлагийн баг, сургууль урилгаар оролцох ба Хятадын олон мужийн урлагийн баг бүлгэм, урлагийн сургууль, Улаанмөчир чуулга оролцох юм.
Хятад - Олон улсын монгол бүжгийн II урлагийн үзүүлбэр нь монгол бүжгийн хамгийн өндөр зэрэглэлийн мэргэжлийн бүжгийн тэмцээн аж. Энэхүү арга хэмжээ монгол бүжиг урлагийн хөгжил, монгол бүжгийн урлагт шинийг санаачлахад туслах, мөн монгол бүжгийн соёл ба олон улс хоорондын туршлага судлах гарц болох юм.
Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх
