Сүүлийн өдрүүдэд, Хятадын Хүбэй мужийн захиргаа "COVID-19" халдварын эсрэг тэмцлийн өмнө фронтод бие үрэгдсэн Ванбин, Фэн Шяолинь, Жян Шечин, Ли Вэньлян зэрэг 14 хүнийг баатраар нөхөн өргөмжлөв.
Тэдний зарим нь авран туслах ажилд шууд гар бие оролцсон эмч сувилагч, зарим нь тахлын эсрэг тэмцлийн өмнө фронтод ажиллаж байсан амрыг хамгаалах цагдаа, зарим нь үнэн сэтгэлээсээ ард иргэдийн амьдралд тусалж байсан гэр хорооллын ажилтан юм.
Үрэгдсэн баатар гэдэг бол Хятадын үндэстэн, нийгэм, ард түмний төлөө амь биеэ зориулсан иргэнд олгож буй хамгийн дээд яруу алдар болно. "COVID-19"-ийн халдвар нь шинэ Хятад улс байгуулагдсаны дараа Хятад улсад гарсан тархалтаар хамгийн түргэн, цар хэмжээгээр хамгийн өргөн, сэргийлэн хянахад хамгийн хүнд хэцүү олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн хэрэг явдал юм.
Эм эмнэлгийн ажилтнууд тахлаас сэргийлэх өмнө фронтод баатарлагаар ажиллаж, Хүбэй, Үханийг хамгаалахын төлөө тахалтай тэмцэж, халдварыг таслан зогсооход хувь нэмрээ оруулсан юм. Ванбин зэрэг 14 нөхөд бол эдгээрийн доторх шилдэг төлөөлөгч юм. Тэд шинэ зууны Хятадын хамгийн хайртай хүмүүс болно.
