solongonews
Бүрэнбилэг симентар үхрээрээ бахархана
2017-01-04 09:24
Бүрэнбилэг симентар үхрээрээ бахархана.

Хөвөөтшар хошууны Баянтал суурингийн Бага давс суурингийн малчин Бүрэнбилэг 90 оноос эхлэн үхэр маллах замаар идэвхтэй замнасан айлын нэг юм. Одоо 30 гаруй га нутагтаа дөчөөд үхэр, зуу гаруй хонь, цөөн адуу маллаж яваа сайхан амьдралтай, ажилсаг малчин айл юм.

Бүрнбилэг гуай 90 оноос эхлээд суурингийн ажлыг олон жил хийхдээ бусад хүмүүсийн мал маллах арга туршлагыг анхааран, бэлчээр усныхаа онцлогт тохирсон мал маллах замаар замнахыг чухалчлан үзэж, үхэр маллах замаар идэвхтэй эрэл хайлт хийж хөдөө нутгийн шар өдөр бор хоногийг хүсэл тэмүүлэлтэй, оролдлого зүтгэлтэй өнгөрүүлсээр иржээ. Ийнхүү тэрээр 1996 онд гаднаас сайн үүлдрийн бух оруулж үхрийн үүлдрээ сайжруулж, хонио бага багаар цөөлж, сүргийн бүтцэд төлөвлөлт хийснээр үхэр малласан ашиг орлого нь энэ хэдэн жилийн турш 80-90 мянган юань хүрчээ. Олон жил үхэр маллаж, үхэр маллах нь бэлчээрт гамтай, хүний хүч хэмнэх зэрэг олон сайн талтайг олж харсан юм. Энэ тухайгаа тэрээр:

- Энэ хэдэн жилийн турш үхэр малласан хамгийн их ололт амжилт гэвэл үхэр маллах нь орлого сайтай, ялангуяа симентар зэргийн сайн үүлдрийн үхэр маллах нь малын үнэ тааруу жилд олох ашиг нь илүү гэж ярьж байв.

Бүрэнбилэг өмнөх хэдэн жил хошууныхаа үүлдэр сайжруулах өртөөтэй харилцаж, гаднаас стандартад тэнцсэн сайн үүлдрийн бух оруулж үхрийн үүлдрээ шилдэг болгож, одоо тэдний үхэр сүрэг нь бүр цэвэр үүлдрийн симентар болжээ.

Сүүлийн өдрүүдэд дөрвөн тугал зургаан үнээгээ дунджаар 8500 юаниар худалдсан байна. “Хонио цөөлж, үхэр илүү маллах” уриалгаар одоо цөөн бус малчин айл үхэр маллах тусгай замаар замнаж, маллах арга туршлагаараа тэргүүлж яваа юм. Үхэр маллахад хот усныхаа бэлчээр усны бодит байдалд суурилах нь хамгийн чухал юм. Бүрэнбилэгийн бэлчээр нутаг нь шарилж, агь, хиаг зэрэг үхэр идэхэд тохирсон бүдүүн бутлаг өвс голтой байдаг тул малчин Бүрэнбилэг хонио цөөлж, 130 гаруй га бэлчээртээ үхрээ маллаж, үлдсэн 130 гаруй га бэлчээртээ бог малаа малладаг. Тэдний үхэр хонины бэлчээрийг салгаж, өөр хоёр хүрээ болгосон болохоор бэлчээр усандаа гамтай, малын үр ашиг сайн байдаг.

Бүрэнбилэгийн гэргий Эрдэнэчимэг зуны сайхан цагаар сүү саалиа боловсруулж, хөдөө нутгаар аялахаар ирсэн гадна дотнын зочинд цагаан идээгээ борлуулж, бага бус орлого олчихдог байна. Бүрэнбилэг, Эрдэнэчимэг нар үхэр маллах замаар замнахдаа үхэр сүргийнхээ үүлдрийг сайжруулан шилдэг үүлдрийн мал маллах аргаар орлогоо нэмэгдүүлж, малын ашиг шимээ боловсруулан орлогын эх үүсвэрээ олж явна.

Зохиогч: Сайхнаа
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл