solongonews
Хөрөнгийг татах талаар төсөөлснөөс илүү үр дүнд хүрлээ
2021-11-19 10:50
Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жюетин 18-нд ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, он гарснаас хойш Хятад улс гадаад хөрөнгийг татах талаар төсөөлснөөс илүү үр дүнд хүрсэн байна.

        Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жюетин 18-нд ээлжит хэвлэлийн бага хуралд:

- Он гарснаас хойш Хятад улс гадаад хөрөнгийг татах талаар төсөөлснөөс илүү үр дүнд хүрсэн байна. Онцгой нөхцөл байдал тохиолдохгүй бол энэ онд гадаад хөрөнгийг татах талаар хоёр оронд тооны өсөлтийг биелүүлэх бөгөөд бүх жилийн зорилтоо амжилттай биелүүлэх болно гэж мэдэгдлээ.

   Шү Жюетин Хятад улсын гадаад хөрөнгийг татах талаарх онцлогийн тухайд:

Нэгдүгээрт, гадаад хөрөнгийг татах хүрээ цар  тогтвортой нэмэгдэж байна. 01-10-р сард, Хятадын гадаад хөрөнгийг бодитоор хэрэглэсэн хэмжээ 943 тэрбум150 сая байж, өнгөрсөн оны мөн үеэс 17.8 хувиар нэмэгдсэн.

Хоёрдугаарт, гадаад хөрөнгийг татах бүтцийг тасралтгүй төгөлдөржүүлж байна. Үйлчилгээний салбарын гадаад хөрөнгийг бодитоор хэрэглэсэн хэмжээ 752 тэрбум 520 сая байж, энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 20.3 хувиар нэмэгдсэн байна.  Мөн өндөр технологийн салбарын гадаад хөрөнгийг бодитоор хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 23.7 хувиар өссөн байна.

Гуравдугаарт, төв, зүүн, баруун бүс адил өсөлтийг биелүүлсэн гэж илэрхийллээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл