solongonews
АПЕК-ийн уулзалтаар Ши Жиньпингийн дурдсан 4 санал
2014-11-14 11:06
Ши Жиньпингийн дурдсан 4 санал

Нэг. Хөгжлийн хэтийн төлвөө хамтдаа төлөвлөн, Ази-Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн үйл явцыг эхлүүлэх, харилцан холболтыг ахиулах, дэвшилтэт хөгжлийн эрэлхийлэл зэрэг талаар баталсан хамтын зорилгыг үйл ажиллагаа болгоно.

Хоёр. Олон улсын тулгамдсан асуудлуудын эсрэг хамтран ажиллаж, том хэмжээний тахал, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг олон улсын асуудалд эергээр хандана.

Гурав. Хамтын ажиллагааны тавцанг хамтдаа бий болгож, АПЕК-ийг интеграцийн тогтолцооны тавцан болгон ахиулан туршлага солилцооны бодлого зохицуулалтын тавцан гүнзгийрүүлж, худалдааг хамгаалах үзлийн нээлттэй тавцанг эсэргүүцэн, эдийн засаг технологийн хамтын ажиллагааны хөгжлийн тавцанг гүнзгийрүүлж, харилцан холболтын холбогч тавцанг ахиулна. Дундадын талаас 10 сая ам.долларыг хандивлан, АПЕК-ийн механизм болон чадвахыг байгуулахад туслалцаа үзүүлж, нийт салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөнө.

Дөрөв. Хамтын хөгжлийг хамтдаа эрэлхийлэн, хөгжиж буй гишүүдийн хөрөнгө мөнгө болон технолгийг дэмжиж, хамтын нөлөөгөө өргөтгөн, хамтын хөгжлийг биелүүнэ. Ирэх 3 жилийн хугацаанд Дундад улсын Засгийн газар нь АПЕК-ийн хөгжиж буй гишүүн орнуудад 1500 сургалтын байраар хангаж, худалдаа болон хөрөнгө оруулалт зэрэг салбарын ур чадварын бүтээн байгуулалтын төсөлд ашиглана. 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл