БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хэвлэл мэдээллийн албаны 03-р сарын 27-нд нийтэлсэн “Агуу их үсрэнгүй хөгжил: Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 60 жил” цагаан номд тэмдэглэхдээ, 2018 онд ТӨЗО-ны ДНБ-ний хэмжээ нь 1959 оны 191 дахинтай тэнцсэн гэжээ.
Цагаан номд: 1959 онд Төвдийн хөдөө аж ахуй салбарын нэмүү өртөг 128 сая юань байсан бол 2018 онд 13 тэрбум 414 сая юаньд хүрсэн. 1959 онд үр тарианы ургац 182 мянга 900 тонн байсан бол 2018 онд 1 сая 49 мянган тоонд хүрсэн байна. 60 жилийн өмнө Төвдөд бараг л ямар ч аж үйлдвэр байсангүй бол 2018 он гэхэд аж үйлдвэрийн нэмүү өртөг 11 тэрбум 451 сая юаньд хүрсэн.
Түүнчлэн Төвдийн үйлчилгээний салбар түргэн хөгжиж, 2018 онд давхардсан тоогоор 33 сая 687 мянга 300 жуулчин хүлээн авч, 49 тэрбум 14 сая юанийн ашиг орлого олж, 100 гаруй мянган малчин аялал жуулчлалаар орлогоо нэмэгдүүлсэн байна. Мөн 2018 оны эцсийн байдлаар Төвдийн авто замын нийт урт 97 мянга 800 километрт хүрсэн гэжээ.
