
Станц барих төслийг Panda Green Energy компани хэрэгжүүлжээ. Одоогоор тус цахилгаан станцын хүчин чадал 50 мегаватт байгаа бөгөөд цаашдаа 100 мегаваттад хүрэх юм.
Panda Green Energy компани панда хэлбэртэй нарны цахилгаан станц барих санаачилгыг 2016 онд гаргасан бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар барилгын ажил өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлжээ.
Бүрэн ашиглалтад орсныхоо дараа тус станц 3,2 тэрбум квт/цаг эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд ашиглалтын хугацаа нь 25 жил юм.
Уг нарны цахилгаан станц 25 жил ажиллах хугацаандаа 1 тэрбум 56 сая тонн нүүрс хэмнэх бөгөөд ингэснээр агаар мандалд ялгарч буй хорт бодисын хэмжээг 2,7 сая тонноор бууруулах ажээ.
