solongonews
Хятадын их хотуудын гудамжны үйлчилгээ нээгдлээ
2020-09-15 09:24
Хятадын их хотуудын гудамжны үйлчилгээ нээгдлээ

   Хятад улсын их хотын хүмүүс ажлын дараа оройн цагаар ресторан, шорлог, зугаа цэнгүүний газарт гэр бүл, найз нөхдийн хамт цагийг өнгөрүүлдөг. Харин энэ оны эхнээс дэгдсэн өвчин халдварын улмаас энэхүү хэвшил зогсоод байсан бол 09-р сарын 12-ны байдлаар Шанхай, Наньжин зэрэг том хотын явган гудамжны үйлчилгээ худалдаа дахин нээлтэй болжээ. Худалдааны гудамжаар хүмүүс сэлгүүцэнгээ найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ресторан, шорлог, зугаа цэнгүүний газраар үйлчлүүлдэг. Энэ нь эдийн засгийн эргэлтэд эергээр нөлөөлдөг төдийгүй, дотоодын худалдан авалтыг дэмждэг юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : АРДЫН ӨДРИЙН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл