01-р сарын 11-нд Гадаад хэргийн сайд Чинь Ган Африкийн холбооны төв байранд Африкийн холбооны комиссын дарга Факидтэй Хятад, Африкийн холбооны хоорондын стратегийн найм дахь яриа хэлэлцээ хийв.
Чинь Ган хэлэхдээ "Африкийн холбоо нь Африкийн орнуудын хувьд эв нэгдэл, хөгжиж буй орнуудаар дамжуулан өөрсдийгөө бэхжүүлж, эвлэлдэн нэгдэх, хамтран ажиллах холбоо юм. Сүүлийн жилүүдэд Африкийн интеграцийн үйл явц эрч хүчээ авч, олон улсын үйл ажиллагаанд хамтын нөлөө нь нэмэгдэж байна".
Мөн тэрээр "Хятад улс ямагт Африкийг дипломатын эн тэргүүний чиглэлд тавьж ирсэн бөгөөд Хятад,Африкийн нөхөрлөлийг өвлөн авч, урагш авч явах нь Хятадын дипломат харилцааны гайхамшигтай уламжлал, өвөрмөц араншин болсон гэжээ.Өнөөдөр Хятад,Африкийн холбоо хамтын ажиллагааны сайхан эрч хүчээ хадгалж, улс төрийн харилцан итгэлцлийг тасралтгүй бэхжүүлж, бие биеийнхээ гол ашиг сонирхол, гол асуудлуудтай холбоотой асуудлаар бие биеэ дэмжиж ирсэн.Бид шинэ эрин үед хамтын ирээдүйтэй Хятад,Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хамтран ажиллахад бэлэн байна.Хятад улс Африкийн Холбооны G20-д элсэхийг дэмжиж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон олон улсын бусад байгууллагын Африкийн орнуудын төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлэн, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахыг дэмжиж байна. Бид хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хамтдаа сурталчилж, жинхэнэ олон талт үзлийг хамгаалахад бэлэн байна" гэжээ.
Факи хэлэхдээ "Хятад улс үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцэлдээ Африктай хамт зогсож байна.Хятад улс өөрийн хөгжил, сэргэлтийг хурдасгах, олон улсын үйл хэрэгт илүү оролцохын төлөө Африктай хамт байсаар ч ирсэн. Африкийн интеграцчилал, уялдаа холбоо, чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтад Хятад улс хүчтэй дэмжлэг үзүүлж байгааг бид эрхэмлэнэ. Шинэ эринд хамтын ирээдүйтэй Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг дэмжин Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.
Хоёр тал Хятад, Африкийн харилцааны ирээдүйд итгэл дүүрэн байна. Мөн дээд түвшний солилцоог бэхжүүлж, тус улсын хөгжлийн стратегиа илүү нягт уялдуулж, прагматик хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулна. Африк дахь энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад Хятад улс цаашид ч үр өгөөжтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж Чинь Ган хэлжээ.
Хэлэлцээний дараа хоёр тал Африкийн өвчин судлалын төвүүдийн эдийн засаг техникийн хэлэлцээр зэрэг хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, Африкийн өвчин судлалын төвийн төв байрны шав тавих ёслолд хамт оролцсон байна.
