Хятадын "COVID-19"-ийн эсрэг тэмцэхэд Хятадын Засгийн газраас Лаост яаралтай тусламж үзүүлэх эд материалыг энэ сарын 10-ны өдөр Вьентьян Ваттайн олон улсын нисэх онгоцны буудалд захиалгат нислэгээр хүргэжээ.
Хятад улсаас Лаос улсад суугаа Элчин сайд Жян Зайдүн Лаос Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Засгийн газрын шадар сайд, урьдчилан сэргийлэх, хянах хорооны захирал Kikeo-д материалыг хүлээлгэн өглөө.
Kikeo хэлэхдээ “Лаост тархсан "COVID-19"-ийн дараа, Хятадын нам, засгийн газар Лаосын яаралтай байдалд санаа зовж, Лаосын талын хүсэлтээр тахлын эсрэг эмчилгээний багаас бүрдсэн багийг түргэн шуурхай илгээж, тахлын эсрэг яаралтай шаардлагатай материалаар хангаж, Лаост тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихад нь тусалсан юм. Энэ нь Лаос, Хятад хоёрын бие биедээ анхаарч, туслалцсан хувь тавилангийн хамтын цогцын ухамсрыг бүрэн дүүрэн харуулж байна. Лаосын Нам, Засгийн газар, ард түмний өмнөөс Хятадын Нм, Засгийн газар, Хятадын ард түмэнд үнэтэй туслалцаа үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэ нь Лаосыг тахлын эсрэг тулаанд ялалт байгуулах баттай дэмжлэг болно гэдэгт итгэж байна” гэжээ.
Энэ оны 04-р сарын дунд үеэс Лаост орон нутгийн тахал гарч, хурдацтай тархаж байна. Урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал улам бүр чангарч байна. 10-ны өдөр хүлээлгэн өгсөн Хятадын тусламжийн материалд агааржуулагч, нуклеиний хүчил ялгаруулагч, маск, эмнэлгийн явуулын ор, автомат автоклав, нуклейн хүчил ялган авах эсвэл цэвэршүүлэгч хэрэгсэл, нуклейн хүчил илрүүлэх хэрэгсэл зэрэг багтжээ.
