solongonews
Чэндү хот 2025 оны дэлхийн спортын наадмыг зохион байгуулах эрхийг авав
2019-05-13 16:39
Чэндү хот 2025 оны дэлхийн спортын наадмыг зохион байгуулах эрхийг авав.

Австралийн Алтан гарамд энэ сарын 09-ний өдөр зохион байгуулагдсан олон улсын дэлхийн спортын наадмын нийгэмлэгийн 2019 оны хурал дээр Хятад улсын Чэндү хот 2025 оны дэлхийн спортын наадмыг зохион байгуулах эрхийг авч, Хятад улсын эх хуурайд энэхүү наадмыг зохион байгуулах анхны хот болсон байна.

Хурал дээр олон улсын дэлхийн спортын наадмын нийгэмлэгийн холбооны гүйцэтгэх зөвлөлөөс олон улсын спортын 37 гишүүдийн холбоот хуралд Чэндү хотын өргөдөл гаргасан тайлангийн үнэлэлтийн үр дүнг дэвшүүлэв. Хуралд оролцсон төлөөлөгчид спортын наадмыг Чэндү хот зохион байгуулахыг батлан зөвшөөрөв.

Чэндү хотын төлөөлөгчдийн баг гол сэдвээ тайлагнасны дараа олон улсын дэлхийн спортын наадмын нийгэмлэгтэй хамтран гэрээ хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурав.

Дэлхийн спортын наадам нь олон улсын дэлхийн спортын наадмын нийгэмлэгээс зохион байгуулж байгаа олон улсын чанартай спортын наадам болно. Тэмцээний төрөл нь олимпын спортын наадмын бус төрлөөр голлож, 1981 онд анх удаагаа зохион байгуулагдаж, дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг уламжлалтай төдийгүй олимпын наадмын дараагийн жил нь зохион байгуулагддаг болно. Одоог болтол арван удаа амжилттай зохион байгуулагдаж, арван нэг дэх удаагийн дэлхийн спортын наадам 2021 онд Америкийн Бирмингем хотод зохион байгуулагдах болно.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл