solongonews
Эхний улиралд Хятад улсын гадаадын хөрөнгө оруулалт өсөв
2022-04-15 11:06
Зүүн, төв, барууны хөрөнгө оруулалт бүх талаараа өсөлттэй

 Саяхан Худалдааны яамнаас мэдээлэхдээ: 2022 оны эхний улиралд Хятад улсын гадаад хөрөнгө оруулалт хоёр оронтой тоогоор нэмэгдэж, гадаад хөрөнгийн бодит ашиглалт 379 тэрбум 870 сая юаньд хүрэн, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад. 25.6 хувиар өсжээ. Ам.доллараар тооцвол 59.09 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 31.7 хувиар өсөн, "тогтвортой нээлт"-д хүрсэн байна.

 Өндөр технологийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх нь хурдацтай өсөж байна. Өндөр технологийн салбарт гадаадын хөрөнгийг бодитоор ашигласан хэмжээ 132 тэрбум 830 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 52.9 хувиар өсөв. Үүнд өндөр технологийн аж үйлдвэрийн салбар 35.7 хувь, өндөр технологийн үйлчилгээний салбар 57.8 хувиар өссөн байна.

 Зүүн, төв, барууны хөрөнгө оруулалт бүх талаар нэмэгдэв. Хятад улсын зүүн, төв, баруун бүс нутагт гадаадын хөрөнгийн бодит ашиглалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад тус тус 23.4 хувь, 60.7 хувь, 21.9хувиар өссөн байна. Улс даяар 21 муж (өөртөө засах орон, хотын захиргаа) гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ хоёр оронтой тоогоор өсөв.

 Гаднаас хөрөнгө оруулагчид Хятадыг өөдрөгөөр төсөөлж байна. Саяхан Худалдааны яамнаас автомашины үйлдвэрлэлийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд зориулсан симпозиум зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа, бодлогын шаардлагуудтай танилцав. Оролцогч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадын бизнесийн орчин, зах зээлийн чадавхыг өндрөөр үнэлжээ.

 Хятадын зах зээлийн өсөлтөд бүрэн итгэлтэй байна. 2021 онд автомашины салбарт тулгарч буй олон бэрхшээлийг үл харгалзан Хятадын автомашины зах зээлийн үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.4 хувь ба 3.8 хувиар тус тус өснө гэж дурджээ. Оролцогч аж ахуйн нэгжүүд Хятадын урт хугацааны тогтвортой хөгжлийн эдийн засгийн хэтийн төлөв, зах зээлийн чадавхыг ерөнхийд нь өөдрөгөөр харж, Хятад улсыг гадаадад хамгийн чухал зах зээлийн нэг болгохыг тууштай баримтлах болно.

 Хятадын нээлттэй байдлыг өргөжүүлэх бодлогыг сайшааж байна. Өнгөрсөн жил Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтад нэвтрэх сөрөг жагсаалтын 2021 оны хувилбарыг гаргаж, автомашин үйлдвэрлэлийн салбарт гадаадын хувь эзэмшихэд тавьсан хязгаарлалтыг бүхэлд нь цуцалж, гадаадын автомашины компаниуд Хятадад хөгжих өргөн орон зайг олгосон гэж олон компани үзэж байх юм.

 Хятадын эдийн засгийн хөгжлийн стратегийг ихээхэн сонирхож байгааг харуулж байна. Оролцогч аж ахуйн нэгжүүд ерөнхийд нь Хятад улс инновацийн хөгжил, эко хөгжлийн хэрэгжилтийг хурдасгаж байгаа нь гадаадын автомашины компаниуд Хятадад цахилгаанжуулах стратегийг хэрэгжүүлэхэд тустай гэж үзэж байгаа юм. Олон компаниуд шинэ эрчим хүчний автомашин үйлдвэрлэх хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээ илэрхийлэв.

 Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд холбогдох хэлтэстэй харилцан солилцоог эрчимжүүлж, хүндрэлтэй асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэн, аж ахуйн нэгжийн үйлчилгээний баталгааг улам сайжруулна гэж Худалдааны яамнаас мэдэгдэв. Хятадын нээлттэй зах зээл нь дэлхийн олон орны компаниудад Хятадад хөгжих илүү их боломжийг олгох нь дамжиггүй.

 

 

 

 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл