solongonews
Төвлөрсөн тахилга зэрэг хамтын үйл ажиллагааг түр зогсооно
2022-04-03 11:25
Иргэний хэргийн яам: Дунд болон өндөр эрсдэлтэй газруудад төвлөрсөн тахилга зэрэг хамтын үйл ажиллагааг түр зогсооно

    Өнөөдөр /4-р сарын 3/ Хятад улсын Ханш нээх баярын амралтын эхний өдөр. Бүх бүс нутгаар нас барсан хүмүүстээ тахил өргөх ёслолын оргил үе эхэлж байна. Иргэний хэргийн яам бүх орон нутгийг цар хахлаас урьдчилан сэргийлэх ба тахилгын ажлыг сайн зохицуулахыг шаардаж байна. Бөөгнөрөлөөс болж цар тахал их тархахаас зайлсхийн, иргэдийн тахил өргөх зан үйлийг хялбаршуулахыг уриалжээ.

    Иргэний хэргийн яамаас дунд болон өндөр эрсдэлтэй бүс нутагт тахилга, чандарлах үйлчилгээний байгууллагуудыг нээхийг түр хугацаагаар зогсоож, төвлөрсөн тахилга зэрэг хамтын үйл ажиллагааг түр зогсоожээ. Мөн арга бүхнийг хэрэглэн онлайн тахилгын суваг нээж иргэдийн хүсэл шаардлагыг хангаж байна. Онлайн тахил, цэцэг өргөх, гэр бүлийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зэрэг соёл иргэншилтэй, бохирдолгүй тахилын аргуудыг эрчимтэй сурталчилж, WeChat нийтийн данс болон бусад сувгуудаар дамжуулан олон нийтэд онлайн тахил үйлчилгээг үзүүлэх болно.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл