2019 онд Хятадын буухиа шуудан нийт 60 тэрбум ширхэг захиалга хүргэлт дамжуулсан тухай Хятадын шуудангийн товчооны шуудангийн үйлчилгээний аюулгүй байдлын хяналтын газраас саяхан нийтэлсэн байна. Энэ нь тухайн жилд нэг хүнд ногдох захиалга хүргэлтийн тоо 42 ширхгийг давсан гэсэн үг юм.
Сүүлийн жилүүдэд Хятадын буухиа шуудангийн зах зээлийн цар хүрээ өргөжиж, олон зүйлийн өмчлөл хамтран ажиллаж,олон төвшний үйлчилгээтэй буухиа шуудангийн зах зээлийн хөгжлийн хэв маяг аажмаар бий болжээ. Одоогийн байдлаар Хятадад 20 мянган буухиа шуудангийн компаниуд байж,буухиа шуудангийн салбарт ажиллаж байгаа хүний нийт тоо 3 сая хүнийг давсан бөгөөд жилийн орлого 100 тэрбум юань хүрсэн байжээ. Үүний зэрэгцээ Хятадын 7 буухиа шуудангийн аж ахуйн нэгж биржид бүртгүүлсэн байна.
“13-р таван жилийн төлөвлөгөө"-өөс хойш Хятадын буухиа шуудангийн илгээмжийн хэмжээ жилийн 10 тэрбум ширхгээр нэмэгдсээр ирсэн байна. Өнөөдрийг болтол буухиа шуудангийн салбарын ажил олгох хэмжээ Хятадын шинээр бий болсон ажлын нийт хэмжээний 2 хувийг эзэлж байна гэжээ.
