Пакистаны Ерөнхийлөгч Ариф Алви Пакистаны нийслэл Исламабад дахь Ерөнхийлөгчийн ордонд Синьхуа агентлагийн сэтгүүлчид өгсөн тусгай ярилцлагадаа:
- 1951 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Пакистан, Хятад хоёр улсын харилцаа тасралтгүй гүнзгийрэн хөгжиж, төр хоорондын харилцааны үлгэр жишээ болсон гэж үнэлжээ.
Пакистан, Хятад хоорондын харилцаа нь дэлхийд ховор тохиолддог маш өвөрмөц юм. Учир нь олон орны харилцаа нь ашиг сонирхолд илүү тулгуурладаг бол Пакистан, Хятад хоёр улсын харилцаа найрамдал, ёс суртахуун, ард иргэддээ чиглүүлсэн халамжид суурилсан юм гэж Ариф Алви үздэг байна.
- Хоёр орны бат бөх найрамдал нь зөвхөн Засгийн газрын хооронд төдийгүй хоёр орны ард түмэн хоорондын найрсаг харилцаан дээр ч илэрдэг гэж Алви хэллээ.
