Бээжин хот нийт хэрэглээгээр нийгмийн хэрэглээний жижиглэн худалдааны хэмжээ
2017-02-04 22:14
Бээжин хот нийт хэрэглээгээр нийгмийн хэрэглээний жижиглэн худалдааны хэмжээг тооцох боллоо
Бээжин хот 2017 оныг нийт хэрэглээний анхны жил болгон тогтоож, нийт хэрэглээгээр нийгмийн хэрэглээний жижиглэн худалдааны хэмжээг тооцон, бодит хэрэглээний түвшний үзүүлэлт болгох юм байна.
Бээжингийн худалдааны хорооны дарга Янь Лиган:
- 40 гаруй жилийн хугацаанд Бээжин хот нийгмийн хэрэглээний жижиглэн худалдааны хэмжээгээр хэрэглээний түвшинг бүртгэж байсан бол энэ оноос нийт хэрэглээгээр статистикийн үзүүлэлт болгоно гэж танилцууллаа.
Эх сурвалжаас үзвэл, нийт хэрэглээ нь бараа бүтээгдэхүүний болон үйлчилгээний хэрэглээнээс бүрдэх юм байна. Үйлчилгээний хэрэглээнд зам харилцаа, шуудан, зочид буудал, орон сууц, боловсрол, эм эмнэлэг, мэдээлэл, соёл, биеийн тамир спорт, зугаа цэнгүүн зэрэг олон үйлчилгээний салбарын хэрэглээ багтах юм байна. Нийгмийн хэрэглээний жижиглэнгийн худалдааны хэмжээтэй харьцуулахад нийт хэрэглээ нь амьдралын чанартай үйлчилгээний салбар, мөн холбогдох салбарын хөгжлийн байдлыг бүрэн харуулж чадах бөгөөд үйлчилгээний хэрэглээ, хэрэглээний нэмэгдэл, эдийн засгийн хөгжилд үзүүлэх хувь нэмрийг харуулж чадах юм байна. Энэ нь мөнгө төгрөг юунд зарцуулагдсаныг улам тодорхой хариулж чадах юм.
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : юм. Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх
