Монгол Улсын үндэстний Их баяр наадмын нээлт боллоо
2018-07-11 15:02
Монгол Улсын Үндэсний Их баяр наадмын нээлт өнөөдөр буюу 07 дугаар сарын 11-ний өдрийн 11:10 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Үндэсний их баяр наадмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ
Энэ жилийн наадмаар Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой тохиож байгаа.
Төв цэнгэлдэх 10.00 цагт үзэгчээр бараг дүүрсэн байлаа. Эндээс харахад жил бүрийн наадмын нээлт болон хаалтын үзүүлбэр жуулчид төдийгүй монгол түмнийг огшоодог, хүсэн хүлээдэг үйл ажиллагаа ажээ.
Наадмын нээлтийг Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулсан бөгөөд энэ удаа тусгаар тогтнол, хэл, бичиг, газар шороо, ёс заншил, өв соёл зэрэг үндэсний аж байдал, ахуй амьдралын соёлын онцлогийг чухалчилсан есөн хэсгээс бүрджээ.







Зохиогч: Х.Арвинтал, Ц.Урантунгалаг,
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
