solongonews
Бү Шяолинь Бугат хотын төлөөлөгчдийн багийн хамт Засгийн газрын ажлын тайланг зөвшилцөв
2017-01-15 01:38
Бү Шяолинь Бугат хотын төлөөлөгчдийн багийн хамт Засгийн газрын ажлын тайланг зөвшилцөх үеэр зааж гаргахдаа:

Нэгдүгээр сарын 14-ний үдээс хойш ХКН-ын ӨМӨЗО-ны орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь Бугат хотын төлөөлөгчдийн хамт Засгийн газрын ажлын тайланг зөвшилцөж байгаа нь

   

 ХКН-ын ӨМӨЗО-ны орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь  Бугат хотын төлөөлөгчдийн багийн хамт Засгийн газрын ажлын тайланг хянан зөвшилцөж, мөн төлөөлөгчдийн тавьсан санал сануулгыг нарийн хянамгай сонссон байна.

Бү Шяолинь төлөөлөгчдийн тавьсан санал сануулгыг хүлээн авч сонссоны дараа санал бодлоо чөлөөтэй солилцсон байна. Соёлын хөгжлийг ярилцах үеэр тэрээр хэлэхдээ, Бугат хот нь гүн гүнзгий түүхийн соёлын агуулгатай билээ. Мөн ӨМӨЗО-ны орчин үеийн аж үйлдвэрийн соёл иргэншил ч мөн Бугат хотоос эхлэн хөгжсөн болохоор эдгээр түүхийн соёлыг сайн уламжлан хамгаалах хэрэгтэй гэжээ. Бү Шяолинь мөн илэрхийлэхдээ, төлөөлөгчдийн дэвшүүлсэн санал сануулга нь бүгд маш сайн байна, сонссоны дараа маш их сэнхрүүлэл авлаа. ӨМӨЗО-ны Засгийн газар эдгээр санал сануулгуудыг нарийн хянамгай судлах бөгөөд бүрэн хүлээн авч, улмаар Засгийн газрын ажлыг чангатгах ба сайжруулах болно гэжээ.   

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : http://inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл