
Тавдугаар сарын 08-нд буюу маргааш Дэлхийн инээмсэглэлийн өдөр тохионо. Инээмсэглэл гэр бүлд аз жаргал, баяр баясал, халуун дулаан уур амьсгал, ажил хэрэгт амжилт бүтээл, бас хайр сэтгэл нөхөрлөлийг бэлэглэдэг. Инээмсэглэл хэзээ ч худалдагдахгүй, зарагдахгүй, зээлэгдэхгүй, хулгайлагдахгүй. Инээмсэглэл дархлааг дэмждэг гэсэн судалгаа бий.

Инээмсэглэлтэй холбоотой хэдэн баримтыг хүргэвэл:
- Инээмсэглэл нь маш сайн дасгал болдог бөгөөд биднийг инээмсэглэхэд нүүрний 15 булчин, биеийн 230 булчин тэнийдэг.
- Дундаж инээмсэглэл ойролцоогоор гурван секунд үргэлжилдэг.
- Инээмсэглэх нь олон ид шидтэй ба ханиаднаас сэргийлдэг. Иймээс өдөрт нэг минут инээж байгаарай.
- Бяцхан хүүхдүүд өдөрт 400 удаа инээдэг байна.
- Инээмсэглэх нь та бидний эрүүл мэндэд дурдсан онцгой ач холбогдолтойгоос гадна эрүүл зөв аргаар жингээ хасахыг эрмэлздэг бүсгүйчүүдэд турах шилдэг арга болдог байна.
