solongonews
2022 оны өвлийн амралтад зориулсан хүүхдийн асрамжийн үйлчилгээний үйл ажиллагааг эхлүүлэв
2021-12-16 16:53
”Үр хүүхдээ эрүүл саруул өсгөе” 2022 оны өвлийн амралтад зориулсан хүүхдийн асрамжийн үйлчилгээний үйл ажиллагааг эхлүүлэв.

Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн холбоо, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурор, Боловсролын яам, Нийгмийн аюулгүй байдлын яам, Иргэний хэргийн яам, Хууль зүйн яам, Үндэсний эрүүл мэндийн комисс, Онцгой байдлын алба, Улсын Спортын ерөнхий газар, Коммунист Залуучуудын Эвлэлийн Төв Хороо, Хятадын Хөдөлмөр, Аюулгүй Байдлын Хороо зэрэг 12 хэлтэс хамтран "Үр хүүхдээ эрүүл саруул өсгөе" гэх 2022 оны өвлийн амралтад зориулсан хүүхдийн асрамжийн үйлчилгээний үйл ажиллагааг 12-р сарын 14-нд Бээжин хотноо зохион байгуулжээ.

БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга, Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн холбооны дарга Шэнь Юйюй тус ажиллагааны нээлтийг зарлаж, эцэг эхчүүдийн төлөөлөлд ном бэлэглэсэн байна. Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн холбооны намын удирдах бүлгийн нарийн бичгийн дарга Хуан Шяовэй нээлтийн ёслолыг удирдан явуулав.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл