solongonews
Хувхай уулын хөндий үзэсгэлэнт сайхан цэцэрлэг болсон нь
2021-09-15 17:25
Хувхай уулын хөндий үзэсгэлэнт сайхан цэцэрлэг болсон нь

Шаанши мужийн Юйлинь хотод ажиллаж буй дарга Ши Жиньпин 09-р сарын 13-нд Ми Жы сяний Гао Ши Гөү тосгонд очин тухайн нутгийн хөрсний алдагдлыг засан сайжруулсан болон экологийн байгуулалттай танилцсан юм.

Шаанши мужийн умард хэсгийн шар шороот өндөрлөгийн дов толгодын хөндийд орших Гао Ши Гөү тосгон нь өмнө нь ядуу тарчиг, хур бороонд хөрс нь ноцтой идэгдсэн нутаг байсан. 60 гаруй жил засаж сайжруулснаар хөрст нь идэгдэж, хувхайрч халцарсан энэ тосгон өдгөө уул ус нь тэгширсэн, үзэсгэлэнт сайхан нутаг болжэн. 

Өнөөдөр тус тосгон тухайн нутгийн газрын хөрсөнд тохиромжтой жимс жимсгэнэ, бусад эдийн засгийн үр ашиг өндөртэй ургамал тариалж, бас аялал жуулчлал хөгжүүлж, экологи болон эдийн засгийг зохицонгуй хөгжүүлсэн хөгжлийн замыг нээж, 2020 онд тус тосгоны хүн тутмын дундаж орлого 18 мянган юаниас давж, шар шороот өндөрлөгийн экологи хамгаалсан амьд жишээ болсон юм. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл