ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин саяхан дэлхийн нэр хүндтэй менежментийн зөвлөх компани Хятадын гадаадын шууд хөрөнгө оруулалтын итгэлийн индексийн дэлхийн чансааг ахиулсаны хариуд: Хөрөнгө оруулалтын таатай орчин, гадаад ертөнцөд дээд түвшний нээлттэй байдал нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн Хятадад хөрөнгө оруулах итгэлийг нэмэгдүүлжээ. Хятадад хөрөнгө оруулах нь ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байна гэж ойлгож болно
Тэр өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр нэгэн сурвалжлагчаас: Саяхан дэлхийн нэр хүндтэй менежментийн зөвлөх компани болох Kearney 2024 оны дэлхийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын итгэлийн индексийн тайланг гаргажээ. Хятадын чансаа өнгөрсөн жил долоодугаар байрнаас гуравдугаар байрт ахисан бөгөөд Хятад улс хөгжиж буй зах зээлийн тусгай зэрэглэлийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч ямар тайлбар өгөх вэ?
Мао Нин хэлэхдээ: Сүүлийн жилүүдэд Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын хууль тогтоомжийг нэвтрүүлж, хэрэгжүүлж, гадаадтай холбоотой хуулийн тогтолцоог боловсронгуй болгож, оюуны өмчийн хамгаалалтыг чангатган, олон салбарын байгууллагын зохицуулалтыг сайжруулж, хөрөнгө оруулалтын орчныг илүү тогтвортой, ил тод, урьдчилан таамаглах боломжтой болгожээ. Хятад улс институцийн нээлттэй байдлыг ахиулж, олон улсын эдийн засаг, худалдааны дээд түвшний дүрэм журмыг дагаж мөрдсээр байна. 2013 онд Хятадын гадаадын хөрөнгө оруулалтад нэвтрэх анхны сөрөг жагсаалтад 190 зүйл багтжээ. Одоогоор энэ жагсаалтын үндэсний хувилбар 31 зүйл болж цөөрсөн бөгөөд чөлөөт худалдааны бүсийн туршилтын хувилбар ердөө 27 зүйлтэй байна. Хөрөнгө оруулалтын таатай орчин, гадаад ертөнцөд дээд түвшний нээлттэй байдал нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн Хятадад хөрөнгө оруулах итгэлийг нэмэгдүүлсэн байна.
Мао Нин бас хэлэхдээ: Хятадад хөрөнгө оруулах нь ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байна. Хятад улс бизнесийн орчныг үргэлжлэн оновчтой болгож, шинэ бүтээмжтэй хүчийг хөгжүүлэх замаар хамтаар хожих хамтын ажиллагааны орон зайг өргөтгөж, Хятадын зах зээл болон хөгжлийн ногдол ашгийг дэлхийтэй хуваалцах болно.
