solongonews
Хуавэй 5G-гийн 50 гаруй гэрээнд гарын үсэг зурав
2019-07-19 16:41
Хуавэй 5G-гийн 50 гаруй гэрээнд гарын үсэг зурсан байна.

    Хятадын Хуавэй компаний олон нийт, захиргааны үйл хэрэг хариуцсан захирал Чэнь Лифан 07-р сарын 18-нд Брюссельд:

- Хуавэй компани 5G-гийн худалдааны 50 гаруй гэрээнд гарын үсэг зурав. Үүний 28 нь Европын хамтрагч талтай хийсэн гэрээ. Бүтээгдэхүүний талаар энэ жилийн эхний 5 сард Хуавэй компани нийт 100 сая гар утас зарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хоногийн өмнө энэ тоонд хүрэв.  Европ 5G-гийн аюулгүйн байдлын талаарх хэлэлцүүлэг нь зөв оновчтой. Харин Америкийн Засгийн газрын логик тааруу байна. Хуавэй компани Хятад улсад байгуулагдсан ч сүлжээний төхөөрөмжийн олонх нь Европ, Америк, Япон болон бусад орноос ирсэн байдаг юм гэж хэлсэн байна.

Хуавэй компаний судалгааны талаар танилцуулах үеэр тэрээр:

- Хуавэй компани аль эрт үеэс орлогынхоо 10 хувийг судалгаанд зориулж ирсэн юм. 2018 онд Хуавэй компаний судалгаанд зарцуулсан хөрөнгө 15 тэрбум ам.долларт хүрсэн нь орлогын 15 хувийг эзэлж байлаа. Ирэх таван жилд судалгаанд зориулах хөрөнгө 100 тэрбум ам.доллараас давах болно гэж хэллээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл