Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 03-р сарын 25-ны өдрийн үдээс хойш Хятадын хөгжлийн форумын өндөр түвшний уулзалтын 2019 оны жил тутмын хуралд хүрэлцэн ирсэн гадаад төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Дэлхийн шилдэг 500 компани, олон улсын алдартай эрдэм шинжилгээний байгууллагуудын мэргэжилтнүүд, эрдэмтэд, олон улсын томоохон байгууллагын төлөөлөгчид нийт 100 гаруй хүн уулзалтад оролцсон байна.

Ли Кэчян: - Хятад бол дэлхийн хамгийн том хөгжиж буй орон хэвээрээ байгаа бөгөөд өнгөрсөн 40 жилийн агуу амжилт нь өөрчлөлт нээлтийн төрийн бодлогоос ашиг хүртсэн юм. Ирээдүйд Хятад улс улам нээлттэй болж хөгжинө. Бид гадаад хөрөнгө оруулалтын тухай хуулийг нэвтрүүлэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг илүү сайн хамгаалах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, өрсөлдөөний төвийг сахих зарчимд нийцүүлэн гадаад хөрөнгө оруулагчдад шударга, тэгш хандахаар зорьсон байна. Үүний зэрэгцээ гадаадын бизнес эрхлэгчид, гадаадын бизнес эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг цувралаар үргэлжлүүлэн танилцуулж, гадаадын бизнес эрхлэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж бэхжүүлэх болно хэмээн онцолсон байна.
