solongonews
Хятадын ”Хоёр чуулган”-ыг хойшлуулав
2020-02-25 11:38
Хятадын ”Хоёр чуулган”-ыг хойшлуулав.

БХАТИХ-ын Байнгын хороо 02-р сарын 24-ний өдрийн үдээс хойш 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганыг хойшлуулах тухай шийдвэр гаргасан байна.

Уг шийдвэрт сүүлийн үед “COVID-19”-ийн халдварт өвчин гарсантай холбогдуулан урьдчилан сэргийлэх, хяналт тавих, эдийн засаг, нийгмийн хөгжлийг зохицуулах зэрэг чиглэлээр сайн ажил хийхэд зорилго тавьж, энэ оны 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганыг хойшлуулахаар тогтжээ гэсэн бөгөөд хурлын тодорхой цаг хугацааг БХАТИХ-ын байнгын хороо дараа нь шийдэж мэдэгдэх болно.

Мөн өдөр Синьхуа агентлаг мэдээлэлдээ УТЗЗ-ний бүх Хятадын хорооны дарга нарын хурлаар, энэ оны 03-р сарын 03-нд чуулахаар төлөвлөөд байсан 13 дахь удаагийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны 3-р чуулганыг хойшлуулахыг санал болгосон бөгөөд тодорхой цаг хугацааг дараа нь шийдэж мэдэгдэх болно гэж мэдээллээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл