10-р сарын 22-ны 11:00 цагт Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хагас жил гаруй нухацтай бэлтгэл хийсний дүнд Монгол Улс коронавирусний эсрэг Хятадын тэмцлийг дэмжих зорилгоор хандивласан 30 мянган хонийг Хятадын талд албан ёсоор хүлээлгэн өгч эхэллээ.

Монгол Улсын хандивласан 30 мянган хонины эхний 4000 хонийг Эрээн боомтоор Хятадад нэвтрүүллээ. Цар тахлын нөхцөл байдалд аюулгүй байдлыг хангасан үндсэнд Эрээн-Замын-Үүд боомтод хүлээлгэн өгөх ёслол зохион байгуулсан байна.

Мөн өдөр Хятад, Монгол хоёр улс харилцан бие биедээ тусалж, тахлын эсрэг хамтран ажилласан найрсаг сэтгэлийг дурсан тэмдэглэхийн тулд Хятадын Филателийн Холбооноос "Монгол Улс Хятад улсад 30 мянган хонь хандивласны дурсгалын марк" тараажээ.

Монгол Улс Хятад улсад 30 мянган хонь хандивласан нь халдвартай тэмцэхэд Хятадын Засгийн газар болон ард түмнийг Монгол Улс тууштай дэмжиж буйн илэрхийлэл, Хятад, Монгол хоёр орон, хоёр ард түмний гүн гүнзгий найрамдлыг харуулж байгаа юм.
