solongonews
УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XII хугацааны хорооны хурлын ажлын тайлан
2019-01-25 23:52
УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XII хугацааны хорооны 2-р хурал өнөөдөр буюу 01 дүгээр сарын 25-ны өдөр нээлтээ хийсэн байна.

УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XII хугацааны хороо нь 525 гишүүнтэй, тус хуралд 485 гишүүд, төлөөлөгч оролцлоо.

Өнгөрсөн нэг жилийн туршид байнгын хороо нь 4 удаагийн хамтарсан сургалт, 13 удаагийн гол багийн сургалт, 10 удаагийн УТЗЗ-ийн тайланг зохион байгуулсан ба 2 удаагийн гишүүдийн тусгай сэдэвт сургалтыг санаачлан хийжээ.

Үзэл санааны онол сургалтын талд Өвөр Монголын УТЗЗ-нийхөн бүх төрлийн тусгай сэдвээр судлан ярилцах, гол сэдвээр сурталчлан тайлбарлах, хамтран удирдах тайланг 300 гаруй удаа зохион байгуулж, 21000 хүн оролцон, 800 гаруй санал хурааж, ӨМӨЗО-ы УТЗЗ нь 33 төрлийн саналыг цэгцлэн зассан байна.

Хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийн талаар хоёр удаагийн хурал хуралдан гишүүдийг зохион байгуулан тусгай сэдвээр ажиллаж, ӨМӨЗО-ы нам засгийн газарт санал дурдаж, Өвөр Монголын хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байна. Мөн Өвөр Монголын 19000 гишүүдийг уриалан ядуурлаас гаргах ажилд оролцуулав.

Мөнгө төгрөгний өрийн асуудлыг ӨМӨЗО-ы нам засгийн газраас гурван том асуудлын нэг болгон хийж, хошуу шянь хөдөө орон нутгаар 46 удаа ажиллаж өрийн асуудлыг шийдэв.

Нэг жилийн туршид ӨМӨЗО-ы нам засгийн дарга удирдлагууд УТЗЗ-ний мэдүүлэгт 19 хувь цохолбор өгч, УТЗЗ-нөөс үүрэг тушаалаа гүйцэтгэсэн талд 89 удаа цохолбор өгчээ.

Ардын амьдралд анхаарал хандуулсан талд ардын амьдралын цар хүрээнд шууд холбогдсон 567 хувь санал дурдлага дурдаж, бүгдийг гүйцэтгэж хариу өгчээ.

Нийгмийн хөгжлийн талд дээд сургуулийн бүтээн байгуулалт тогтцын шинэчлэлийн талд 59 хувь санал дурдлага дурджээ.

Үндэстний эв нэгдэл болон хил хязгаар орны тогтвортой байдлыг дэмжих талд “Монгол үндэстний зуун жилийн бодит тэмдэглэл” -д эх бичиг хүлээн авч найруулах ажлыг зохион байгуулж, 10 сая гаруй үсгийн эх бичиг хүлээн авч эмхтгэв.

Санал дурдлагын ажлын талд бүтэн жилийн хугацаанд нийт 889 хувь санал дурдлагыг гүйцэтгэж, 99.77 хувьд нь хариу өгсөн байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл