Арван хоёрдугаар сарын 10-нд Азийн Хөгжлийн Банкны нийтэлсэн “2020 оны Азийн хөгжлийн хэтийн төлөв”-ийн нэмэлт оруулсан тайланд тэмдэглэснээр: өдгөө Хятад улсын эдийн засгийн сэргэлтийн эрч төсөөлснөөс түргэн байна гэсэн бөгөөд тус банк Хятад улсын энэ оны эдийн засгийн өсөлтийг өмнө нь 1.8% хувь хүрнэ хэмээн төсөөлж байснаа 2.1 хувь болгожээ.
Энэ оны гуравдугаар улиралд Хятадын ДНБ ноднингийн мөн үеэс 4.9 хувь нэмэгдсэн бөгөөд өмнөх гурван улиралд Хятад улсын эдийн засаг 0.7 хувийн эерэг өсөлтөд хүрснийг тайланд дурджээ. Өдгөө Хятад улсын аж үйлдвэрлэл нэлээд түргэн сэргэж, гуанз ресторан, зочид буудал зэрэг үйлчилгээний салбар мөн алхам алхмаар ерөнхий эдийн засгийн сэргэлтийн эрчийг гүйцэж байна. Уг тайланд 2021 онд Хятад улсын эдийн засаг 7.7 хувь өснө гэж төсөөлжээ.
