Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошууны Саамай сумын харьяат Сарантуяа хошууны төв Улиастай сууринд 2007 оноос эхлэн “Сарантуяа монгол оёдол”-ын газар ажиллуулж, үзэмчин оёдолд урлаж эхэлсэн ба түүний оёдол нь бусдаас илүү уран нарийн байдгаараа онцлог бөгөөд хэрэглэгчдийн таашаалыг ихэд хүлээх болжээ. Тэрээр жил бүр 70-80 зах тэрлэг оёж, жилийн орлого нь 15 мянган юанийг давж, мөн түүний нөхөр нь ч бүх төрлийн монгол загвар бүхий малгайг оёж борлуулдаг болохоор орлого нь маш өндөр байдаг байна.

Ийнхүү үйл оёдолд цагаарч, уламжлал соёлоо тээж явахын зэрэгцээ, нөр их хөдөлмөрөөрөө олныг шагшуулсан Сарантуяа бүсгүйд Өвөр Монголын Шилийнгол аймгийн холбогдох байгууллага нэгж аймгийн түвшний биет бус соёлын өвийн төлөөлөгч, өвлөн уламжлагч хэмээх хүндэт алдрыг хүртээсэн байна.







