Умайн хавдрыг эрт үе дээр эмчлэх боломжтой
2015-12-28 18:21
Умайн хоргүй хавдар өвчин нь 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн 60-70 хувь өвчилсөн байдаг аж.
Умайн хоргүй хавдар буюу миома өвчин нь өнчин тархины үйл ажиллагаа алдагдаж эстрогены ялгаралт ихэсэх үед үүсдэг.
Миомын хэмжээ нь жижиг вандуйнаас сагсны бөмбөг шиг хүртэл янз бүрийн хэмжээтэй байж болно. Миомын зангилаанууд томорвол умайн гадна тийш тэлж хажуугийн эрхтэнүүдийг дарж үйл ажиллагааны хямрал үүсгэдэг.
Тухайлбал давсаг, бүдүүн гэдсэнд даралт үзүүлснээс болж ойр ойрхон шээс хүрэх, өтгөн хатах, аарцаг орчмоор хөндүүрлэж өвдөх зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна сарын тэмдэг ихээр ирдэг.
Хоргvй хавдар нь гурван vе шаттай байна . Vvнд :
-Леймиома- үүсч буй үе.
- Миома- нягт тоо хэмжээний хувьд харилцан адилгvй.
- Фибромиома-томорсон нэлээд удсан хэмээн ангилдаг.
Миомаг мэс заслын аргаар төгс эмчлэгддэг. Учир нь миома томрох тусмаа хортой хавдар үүсгэх магадлал тун өндөр. Иймээс эмэгтэйн савыг тэр чигт авдаг. Хэрэв эрт үед илэрвэл хөнгөн мэс засал хийлгүүлж саваа авахуулахгүй байх боломжтой.
Амьдрал дээр нөхөргүй, 35 наснаас дээш эсвэл 18 наснаасаа өмнө бэлгийн харилцаанд орсон бүсгүйчүүд эмчид хандан үзүүлж, өөрийн бэлгийн ариун цэврийг сахих ёстой. Уг өвчин тусахгүй байх эсэх нь таны бэлгийн хавьтагчаас шууд хамаарна.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
